Хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд 15-хан минут зарцуулдаг болно
суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх болсноо зарласан юм. Энэ нь 2012-2016 он хүртэл хэрэгжих бөгөөд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Мандал- Багахангай өртөөг холбосон, Төв аймгийн Батсүмбэр, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдын нутгийг дайран өнгөрөх нийт 170 км төмөр замын суурь бүтцийг шинээр барих төсөл юм. УБТЗ ХНН-ээс гаргасан тооцоогоор шинээр 170 км төмөр замын суурь бүтцийг барихад нийт 326,8 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг нээж байна.
Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд хөнгөн галт тэргээр зорчиход 15- хан минут зарцуулах аж. 15 буудлыг ийм хугацаанд туулна гэдэг хөнгөн галт тэрэгний давуу тал болоод зогсохгүй, Монголд нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгож, нийслэлийн хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэж байгаагаараа ач холбогдолтой юм байна.