Хөгжлийн банкны тэргүүн дэд захиралыг суудал эзэнгүй үлдлээ
хийсэн байна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатарыг ТУЗ-ийн даргаар томилжээ.
Түүнчлэн ТУЗ-ийг шинэчлэн, гишүүнээр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батзаяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Болдбаатар, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Отгончулуу, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх нарыг сонгожээ.
Харин ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалааг шинээр сонгож, Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, МҮХҮТ-ын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй нарыг дахин улираажээ.
Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын суудал одоогоор эзгүй байгаа бөгөөд Тэргүүн дэд захирлаар Монгол Улсын Засгийн газар өөрийн хүнээ томилох бүрэн эрхтэй юм.
Оллоо.мн