Гурилын үнийг 550 төгрөгт барина гэв

хамтран ажиллах санамж бичиг-т өчигдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь гурил үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний буудай нийлүүлэх, худалдан авах ажлыг зохион байгуулахад орших юм. Мөн гурилын хангамж, үйлдвэрээс гарах бөөний үнийг одоо байгаа түвшинд буюу 550 төгрөгт тогтвортой барихад чиглэгдэх юм байна. Нэг килограмм I зэргийн гурил үйлдвэрээс 550 төгрөгөөр гардаг. Тиймээс хүмүүс хамгийн ихээр хэрэглэдэг энэ бүтээгдэхүүний үнийг сонгосон гэдгийг ҮХЛАЯ дэд сайд Ц.Туваан онцлов.

Санамж бичгийг байгуулахад ҮХАА-н яамыг төлөөлж ҮХААЯ-ны салбар хариуцсан дэд сайд, Гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж Алтан тариа ХХК, Улаанбаатар гурил ХХК, Милл Хаус ХХК, Хангай ХХК, Дорнод гурил ХХК, Сайхан хүнс ХХК, Барил трейд ХХК, Таван нуур ХХК, Өгөөж чанар ХХК, тариаланчдыг төлөөлж Монголын тариаланчдын холбоо ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам 2012 оны шинэ ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн буудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгох Засгийн газрын шийдвэрийг хангаж ажиллахаа хэлж байлаа.

Б.ОДОНЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button