Арабууд Өвөрхангайд шонхор хууль бусаар агнажээ
Энэ нь манай улсад чамгүй их хөрөнгө оруулалтыг хийдэг хэмээн холбогдох яамныхан тайлбарладаг. Энэ жил мөн идлэг шонхор барих ажил явагдаж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард дуусгавар болох юм байна. Тэгвэл шонхор барьж буй гадныхан идлэг шонхорыг агнасан ноцтой зөрчил илэрчээ. Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 7-8 аймагт шонхор барих зөвшөөрлийг гадныхан авсан аж.
Гэтэл хэд хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Бүрэгдэйн давааны өвөрт Катарууд олон тооны идлэг шонхор агнасан нь илэрчээ. Тус аймгийн цагдаагийн ажилтнууд зөрчлийг илрүүлж, газар дээр нь шалгалт явуулж байгаа юм байна. Мөн тэд барих ёстой зөвшөөрлөө хэтрүүлэн Шонхор барьсан байсаныг илрүүлжээ. Цагдаагийн байгууллага тус хэргийг шалгаж эхлээд байгаа юм.
Монгол Улс Арабуудад нэг идлэг шонхорыг 11.700 орчим доллараар худалдаалахаар гэрээ байгуулсан юм байна.
Т.АМУР