Монгол туургатны наадам Улаанбаатарт болно

Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбоо­ноос зохион байгуулдаг монгол туургатны наадам ирэх сарын 4-нд Аса циркт болох гэж байна. Энэ жилийн наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон бөгөөд уламжлал ёсоор -85 кг, +85 кг гэсэн хоёр ангиллаар нэг жинд 64 бөх зодоглох аж.

Харин аль улсаас хэдэн бөх барилдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Монгол туургатны наадам анх 2009 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод болоход Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлж байв.

Харин өнгөрсөн жилийн наймдугаар сард Тувад болоход Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын харцага А.Бямбажав өнгөлсөн билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button