Генийн өөрчлөлттэй хүнснээс болж хүн төрөлхтөн мөхөж болзошгүй

ердөө л бидний хүнсэндээ хэрэглэдэг хоол хүнс юм.

Цацраг идэвхт бүсээс хол хэрнээ яагаад төрөлхийн со­гогтой, мутант хүүхдүүд төрөх болов. Хүмүүс бид өөрсдөө био технологийн бү­тээгдэхүүнийхээ золиос болж, генийн өөрчлөлтөд орс­ноос ийм хүүхдүүд сүүлийн жилүүдэд нэмэгджээ.

Хоол хүнсээр хүний биед орсон генийн өөрчлөлттэй организм /ГМО/ нь эрт орой хэзээ нэгэн цагт манай гарагийнхныг мөхөөж бол­зошгүй гэдэгт олон эрдэмтэн санал нэгддэг.

Түүх сөхөхүй

Генетикийг үндэслэгч, сониуч лам Мендель XIX зууны дунд үед хийсэн эрэл хайгуулаа юунд хүр­гэж болохыг таамаглаа ч үгүй биз. Тэрээр вандуйг эрлийзжүүлэх замаар удам­шил, өөрчлөлтийн зүй тогт­лыг олж нээсэн би­лээ. Түүний энэ нээлтийг анхандаа хэн ч тоогоогүй бөгөөд Менделийг нүднээс далд Вандуйн хаан хэмээн хочилдог байжээ. Үүнээс 40 жилийн дараа буюу XX зууны эхээр эрдэмтэд түүний нээлтийг хүлээн зөвшөөрч, хромсом дотор удамшлын атом байдгийг олж нээсэн аж. Харин 1909 онд ген хэмээх нэр томъёог гаргаснаар хромосом, удамш­лын онолыг судалдаг ге­нетикийн залуу шинжлэх ухаан бий болжээ.

Томоохон гүрнүүд энэ шинжлэх ухаанд тулгуурлан дайнд бэлтгэж, эрдэмтэд ч био­логийн шинэ зэвсэг бү­­тээхийн төлөө ажиллаж эхлэв. Тэд янз бүрийн чиг­лэлээр ажлаа эхлүүлсэн. Тухайлбал, нохойг муур­тай, арсланг бартай, хү­нийг сармагчинтай эвцэл­дүүлэх аргаар өөр төрлийн амьтан гаргаж авах гэж оролдов. Генетикүүд иймэр­­хүү тэнэг туршилтууд хийс­нээр ар­мийн­хаа бүтэц бүрэл­дэхүү­­нийг нэмэх дуул­гавартай алуурчид бэлт­гэх гэсэн хэ­рэг. Гэвч бай­галь эх цаанаасаа ижил амьтдыг хоо­­рондоо өсч үржихээр зо­хицуулсан бай­жээ. Тиймээс ч нохой муур, хүн амьтны дундаас үр төл гараагүй юм.

Гэхдээ хоорондоо төстэй амьтдыг эрлийзжүүлж бол­дог аж. Тухайлбал, морь, илжгийг эвцэлдүүлбэл луус, бар, арсланг эвцэлдүүлбэл арслан бар гарна. Эдгээр мутант нь цаашид өсч үржих ямар ч боломжгүй.

Харин орчин үеийн био технологийн салбар бай­га­лийн энэхүү механизмыг өөр­чилж чаджээ. Өдгөө эрдэм­­тэд ургамал, шавж, амь­тан, хүний ямар ч геномыг хоо­­ронд нь нэвтрүүлэх чад­вартай болсон.

АНУ өдгөө генийн инже­нерч­лэлийн лидерүүдийн нэг болжээ. Тус улсын нэр­­­тэй компаниуд хортон шавж, ган, хүйтэн халуунд тэсвэрлэх чадвартай ногоо, жимс ургуулдаг боллоо. Ийм үр жимсийг хэдэн сарын турш хадгалж болно. Үүнээс гадна генийн өөрчлөлттэй ургамал нь асар их ургац өгдөг аж. Тэгэхээр хүн тө­рөлхтөн өлсгөлөнгөөс ав­рагд­лаа хэмээн баярлаж бо­­лох нь ээ. Харамсалтай нь, эдгээр бүтээгдэхүүн амьд организмыг мутацид оруул­даг байж болзошгүй аж.

Ашгийн төлөө нууцалж байна

Компаниуд ге­нийн өөрч­­­­­лөлттэй бүтээг­дэхүү­ний­­­хээ технологийг нуу­цал­­­­даг бөгөөд судалгаа, шинжилгээ хийхийг огт­хон ч зөвшөөрдөггүй. Ин­гэс­­нээр тэдний бизнест сөр­­­гөөр нөлөөлнө шүү дээ. Өөрөөр хэлбэл, корпорациуд хувийн ашгаа тооцож, ге­нийн инженерүүд шинэ тех­нологио худалдахаа бо­дож, хөдөө аж ахуйн ком­паниуд мутантаа зарахад л анхаардаг гэсэн үг.

Улс орнууд ч үүнд мөнгө гаргаж, судалгаа хийдэггүй гэхэд болно. Тиймээс 26 ху­руутай хүүхэд төрвөл дэ­мий л Байгалийн алдаа, Төрөлхийн согог гэж үзэж, Илүү хуруунуудыг тай­раад л боллоо. Өөр айх зүйлгүй хэмээн худлаа арга­цаана. Шинжлэх ухааны судалгаагаар жи­рэмсэн эх амьсгалын за­мын өвчин, эм бэлдмэл хэрэг­лэснээс болж ийм өөрчлөлт гарах ма­гад­лалтай. Гэвч ээж нь жирэмсэн байхдаа ямар ч өвчнөөр өвчлөөгүй, ямар ч эм бэлдмэл хэрэглээгүй, хү­­ний иддэгийг л идэж, ууд­­гийг л уусан. Тэр төмс­ний чипс, вандуй, шош, эрдэнэ шиш, давсалсан өр­­­гөст хэмх идэж байсан аж. Эдгээр дотор генийн өөрч­лөлттэй хүнс байсныг тэр огт мэдээгүй байх. Тэгээд ч энэ талаар ямар ч хүнсний бүтээгдэхүүний савлагаан дээр дурддаггүй.

Үр удамд нөлөөлдөг

Өдгөө дэлхийн олон орон генийн өөрчлөлттэй төмс, эрдэнэ шиш, вандуй, буурцаг хэрэглэснээс болж гарсан таа­гүй үр дүнг тэмдэглэдэг бол­жээ. Эдгээрийг хоол хүнсэнд хэрэглэсний дараа амьт­­дын үр удамд өөрчлөлт гарч байна.

Нацистын Германд уг­саатны зэвсэг гээчийг бү­тээх ажиллагаа явуулж бай­жээ. Фашистууд алуур­чин вирусийг удирдаж, еврей болон бусад ард түмнийг устгах төлөвлөгөө явуулдаг байсан аж. Тэд үндэстэн бүрт өөрсдийн гэсэн дарх­лааны онцлог байдгийг тог­тоожээ. Тухайлбал, ев­роп­­чуудад өглөө, өдөр, оройн хоолны оронд гадил, хан боргоцой зэрэг халуун орны жимс идүүлбэл бие нь үлбэгэр дорой болно. Якутууд архи шингээх фер­­­ментгүй тул тэднийг сог­­­­тууруулах ундаагаар уст­гах боломжтой. Хятадууд сүү шингээх чадваргүй уч­раас сүүний бактериар хор­дуулбал гүйлгэж, дайтах чад­варгүй болно. Түүнчлэн бичил организмыг агаарт цацаж, ундны усанд хийх замаар тахлыг тарааж болно гэдэг байжээ. Фашистууд эдгээр судалгаагаараа ам­жилтад хүрээгүй ч яг ийм туршилтыг НАТО-гийн ор­нуудын нууц лабораторид туршиж байжээ.

Яг үүнтэй адил боом, шу­вууны томуу, гахайн ха­ниад зэрэг тахлыг ч бас тусгай хү­­мүүс тараасан байж бол­зош­гүй. Тэгээд ч жил бүр хаанаас гарал үүсэлтэй нь мэдэгдэхгүй 5-6 шинэ вирус бүртгэгдэж байгаа билээ.

Үүн шиг франкештейн хүнс-нээс болж ойрын жи­лүүдэд юу тохиох вэ. Генийн өөрч­лөлттэй бү­тээг­дэхүүн нь генийг мутацид оруулдаг байж болзошгүй. Ялангуяа ийм хүнсийг 2-3 жилийн турш хэрэглэвэл харшил, хорд­лого, хавдартай болох аюултай.

ОХУ-ын биологийн шинж­­лэх ухааны доктор Ири­на Ермакова шинэ төр­сөн хархнуудыг генийн өөрч­лөлттэй буурцгийн сүүгээр тэжээжээ. Гэтэл тал нь цаа­шид амьдарч чадаагүй бөгөөд үлдсэн хэсэг нь хөгж­лөөр хоцрогдож, үргүй бол­сон байна. Судалгааны үр дүнг олон улсын ажиглагчид баталжээ. Тэгэхээр хүнсэнд хэрэглэдэг шош, эрдэнэ шиш, будаа, буурцаг, төмс нь генийн өөрчлөлттэй бол зөв­хөн бидний бие мах­бо­дод төдийгүй үр удамд ч нө­лөөлөх аюултай аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button