Гуравдугаар сарын нэгнээс ярианы төлбөрийг секундээр хэмждэг болно

барьцаа хөрөнгийн талаар талууд хэлэлцлээ.

Уулзалтад ШӨХТГ-ын дарга О.Магнай, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, ХХЗХ-ны зах зээл, үнэ тарифийн газрын дарга Б.Мөнхбат, МШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа, Мобиком корпораци ХХК-ний ерөнхий захирал Р.Арвинцогт, Юнител групп ХХК-ний ерөнхий захирал Р.Ганболд, Скайтел ХХК-ний ерөнхий захирал Д.Болор, Жи-Мобайл ХХК-ний ерөнхий захирал Д.Басбиш нар оролцлоо.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс 2012 оны 9-р сарын 25-ны 1/913 тоот албан бичгээр үүрэн телефоны операторуудад хандаж 2012 оны 11-р сарын 1-с эхлэн

1. Эхний нэг минутаас дотогш ярианы тарифийг 1 минутаар тооцож төлбөр авдаг байсаныг секундээр тооцох

2. Дараа төлбөрт үйлчилгээний барьцаа төлбөрт хүү тооцож хэрэглэгчдэд өгөх талаар үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг санал болгосон.

Энэхүү ажлын хүрээнд ШӨХТГ-аас Харилцаа холбооны зохицуулах хороо, МТШХХГ , Мобиком корпораци, Юнител групп, Скайтел, Жи-Мобайл зэрэг компаниудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудыг хэд хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд дараах тохиролцоонд хүрсэн байна. Үүнд

1. Үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчдийн техникийн болон төлбөр тооцооны системийн өөрчлөлтийн боломж, хугацааг харгалзан үзээд 2013 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэгчдэд секундын алхамтай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлж, уламжлалт бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна эхний 1 минут нь секундын алхамтай багц үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдийг бүх үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчид зах зээлд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

2. Дараа төлбөрт хэрэглэгчдийн үйлчлүүлсэн хугацаа болон төлбөр төлөлтийн түүхийг харгалзан үзэж сайн түүхтэй найдвартай хэрэглэгчдийг 2012.11.01-ээс эхлэн барьцаа төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх,ингэхдээ хэрэглэгчдийн үйлчилгээний төлбөрөөс барьцаа төлбөрийг суутган тооцох замаар барьцааг чөлөөлөхөөр тохиролцлоо.Мөн цаашид барьцаа төлбөргүй зарим төрлийн боломжит дараа төлбөрт үйлчилгээнүүдийг санал болгох, түүнчлэн даатгалын компаниудтай хамтран ажиллах замаар хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг чөлөөлөх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хэрэглэгчдийн төлбөрийн түүхийн дундын нэгдсэн сан байгуулан хамтран ашиглаж, эрсдэлгүй найдвартай хэрэглэгчдийг бүх үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчид барьцаа төлбөрөөс чөлөөлөх зарчимд шилжихээр шийдвэрлэлээ.

3. Түүнчлэн Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон холбогдох эрх зүйн орчны хүрээнд Монгол Улсын харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй эрхлэгчид болон энэ салбарт үйлчилгээ эрхлэгчдийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, үнэ тарифид зохицуулалт хийх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хяналт шалгалтыг хамтран хийх, салбарын зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл, солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо харилцан тохиролцож Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурж байна. Энэхүү санамж бичгийн дагуу хоёр байгууллагын хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдан, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор байнгын ажиллагаатай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллана.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button