Э.Мандахнаран урд хөршөөс мөнгөн медаль хүртэв
![](/wp-content/uploads/upload/oldolloo/narmandah60.jpg)
орны 100 гаруй даамчин оюун ухаанаа уралдуулав.
Тус тэмцээнд манай улсаас гурван даамчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд энэ жилийн оюуны спортын хоёрдугаар их наадмын хүрэл медальт, спортын мастер Э.Мандахнаран 14 оноогоор мөнгөн медаль хүртжээ.
Эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Р.Манлай 12 оноогоор ес, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Г.Гэрэлболд 10 оноогоор 18 дугаар байрт орсон байна.
Уг тэмцээн 200 мянган юанийн шагналын сантай бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга ОХУ-ын Александр Шварцман, Айгуль Идрисова нар ангилалдаа түрүүлсэн байна.