Ерөнхийлөгчөө санамсаргүй бууджээ

Тус улсын засаг захиргааны мэдээлснээр Ерөнхийлөгчийн амь насанд аюул учрахаар бэртээгүй ч Парист эмч­лүү­лэхээр тусгай онгоцоор авч явсан гэнэ. Энэ талаар Коммерсантъ мэдээллээ.

Ерөнхийлөгчийн цуваа руу ням гарагийн шөнө, Нуакшота хотоос 40 километрийн зайд гал нээсэн байна. Энэ хавийн газар нутгийг хамгаалж байсан цэргийн эргүүлийнхэн Ерөнхийлөгчийн авто машин явж байгааг мэдэлгүй, гал нээсэн гэж Мавританы засаг захиргаа мэдэгджээ.

Мохаммед ульд Абдель-Азиз нь Хойд Африк даяар лалын хэт даврагсдын эвлэршгүй дайсан гэдгээрээ алдартай. Тэрбээр Магрибын газар нутаг дахь Аль-Кайда-гийн салбартай тэмцэх кампанит ажлыг толгойлон ажиллаж байсан аж. Үүний хариу болгож, Африкийн хэт даврагсад түүний амь насанд халдахаар оролдож байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button