Гаалийн орлого өсч нэг их наяд 134 тэрбум төгрөгт хүрчээ
мөн үеийнхтэй харьцуулахад орлого 10 орчим хувиар давсан байна. Гаалийн байгууллагууд УИХ, Засгийн газрын шийдвэрээр чөлөөлөгдсөн жижиг, дунд үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн бараа, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний зориулалттай бараа, зарим нэг төрлийн автобензин, дизелийн түлш, шинэ трактор комбайн, хөдөө аж ахуйн усалгааны тоног төхөөрөмж зэргийг гаалийн ба НӨАТ-аас хөнгөлж чөлөөлсөн ч дээрх орлогыг бүрдүүлжээ.
Мөн манай улсын нүүрсний экспортын хэмжээ өмнөх оныхоос 50 орчим хувиар буурсан ч төсөвт оруулах гаалийн татварын орлого өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд гаалийн байгууллага төсөвт анх удаа 1.4 их наяд төгрөг төвлөрүүлж байжээ.
Ш.Бат