Барилгын материал худалдан авах нь багасчээ
томоохон ажлын байр. Зөвхөн барилгачдаар зогсохгүй өч төчнөөн хүнийг тэжээж, тэтгэдэг. Барилгын салбарынхны эрхийг хязгаарлаж, бүтээн байгуулалтын ажлыг зогсоосноор эндхийн ажилчид, тэдний ар гэр болон барилгын материал нийлүүлэгч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага, худалдаачид гэхчилэн олон мянган хүний амьдралд шууд нөлөөлж байна.
Тухайлбал, шинээр барилга бариулахгүй байх шийдвэр гарснаас хойш барилгын материалын 100 айл захын худалдаачдын борлуулалт огцом буурсан байна. Худалдаачид Хэдийгээр томоохон барилгын компаниуд бүх бараа, материалаа биднээс аваад байдаггүй ч шаардлагатай зүйлсээ авдаг.
Харин сүүлийн нэг сард худалдан авалт эрс муудаж байна. Манайд барилга барих хугацаа хэдхэн сарын настай байдаг шиг бид ч энэ хугацаанд амжиж борлуулалт хийдэг. Орлого олдог гол үе гэж ойлгож болно. Энэ байдал ганцхан манай төдийгүй бусад захад адилхан харагдаж байгаа хэмээн ярьж байв.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр зөвшөөрөлгүй баригдсан гэх цөөн тооны барилгаас болж бүтээн байгуулалтыг өрнүүлж, хөгжлийг тодорхойлох гол салбараа хавчих хэрэг байгаа гэж үү.
Зөвшөөрөлгүй барилга бий болсон шалтгааныг ч бодолцмоор. Үнэн хэрэгтээ эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хүнд суртал, толгой эргэм олон бичиг баримт бүрдүүлэх зэргээр энэ салбарт тохиолддог дарамт одоогийн нөхцөлийг бий болгосон. Энэ тухай тус салбарынхан ч хэлж, шийдвэрлэх арга замыг хайсаар ирсэн нь нууц биш. Барилгын салбарт өөрчлөлт хийхдээ нэг биш нэлээд олон талыг харж шийдвэр гаргах хэрэгтэй болов уу.