Туркийн газар нутаг дээгүүр Сирийн онгоц нисэх эрхгүй болов
харилцааны тэргүүн мэдэгдлээ. Энэ талаар 1tү сайт мэдээлэв. Үүнээс өмнөхөн Дамаск ч бас Сирийн газар нутаг дээгүүр Туркийн агаарын тээврийн онгоц нисэхийг хориглосон билээ.
Туркийн сөнөөгч онгоцууд энэ сарын 10-нд Москвагаас Дамаскийн чиглэлд нисч явсан Сирийн агаарын тээвэр-ийн онгоцыг Анкарад хүчээр буулгасан аж. Үүний дараа Сирийн онгоцонд нэгжлэг хийж, радиолокацийн станцын сэлбэгийг илрүүлэн, хураасан байна. Тухайн үед Дамаск Туркийг агаарын дээрэм хийлээ гэж буруутгасан юм.
Харин ОХУ-ын зүгээс уг онгоцонд байсан төхөөрөмжийг хууль ёсоор тээвэрлэж явсан хэмээн мэдэгджээ.