Орчлон сургууль үйл ажиллагаагаа түр зогсоосон гэв

толгой эргэх, халуурах, гэдэс базлах, гүйлгэх зэрэг ижил шинж тэмдэг илэрсэн бөгөөд гурван сурагч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Харин дээрх өвчнөөс шалтгаалан Орчлон дунд сургууль үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоосон байгаа юм. Гэхдээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус сургуулийг үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг өгөөгүй аж.

Харин Орчлон сургууль өөрсдийн дотоод журам, эцэг эхчүүдтэй хийсэн гэрээний дагуу сурагчдын ирц 70 хувьд хүрээгүй учраас сургалтын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм байна. Одоогоор Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас үдийн хоолноос дээж авсан. Хариу нь гарсны дараа сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх гэнэ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button