Д.Зоригт, Г.Батхүү нарыг СЕХ тангараг өргүүлэхээр шийдвэрлэлээ

УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгаас өрсөлдсөн МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэхээр шийдвэрлэсэн байна. СЕХ өчигдөр орой УИХ-ын дарга З.Энхболдод шийдвэрээ өргөн мэдүүлсэн байна.

Өвөрхангай аймгийн сонгуулийн 10 дугаар тойргийн хорооноос МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн явцад насанд хүрээгүй хүүхдийг сонгуульд татан оролцуулж хууль зөрчсөн гэж буруутгажээ. Тэдэнд сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө, эд бараа тараасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн байна. Гишүүд маргааш тангарагаа өргөнө. СЕХ-ны шийдвэрийг УИХ-ын дарга Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ерөнхийлөгч батламжилсанаар тангарагаа өргөнө.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button