Хямрал болоод л
![](/wp-content/uploads/upload/oldolloo/hyamral.jpg)
анхаарах завтай хүн, тэр муу дэлхийн эдийн засгийг тоодог нам төр алга бололтой
Үүний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр ОУВС-ын тэргүүн Кристин Лагард дэлхийн санхүүгийн секторын шинэчлэл хараахан дуусаагүй байгааг дурдаад төсвийн хомсдол хийгээд хөгжингүй эдийн засагтай орнуудын гадаад өрийн ихээхэн асуудлыг шийдээгүй байгаа гэж дүгнэжээ.
Одоо дэлхийн эдийн засгийн хямралаас гарах эсэх нь Хятадын гарт байгаа гэнэ. Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн прогнозоо 0,2 хувь болгон багасгажээ. Дэлхийн хямрал зөвхөн хөгжингүй орнуудыг төдийгүй, мөн хөгжиж буй орнуудыг хамраад байгаа аж. Энэ бол гарцаагүй зүйл байсан, одоо бүх дэлхийн анхаарал Хятадад төвлөрөх болно гэж эдийн засагчид ярьж байна.
ОУВС-ийн үнэлгээгээр дэлхийн эдийн засаг 2012 онд 3,3 хувь өсөх юм байна. Кристин Лагардын хэлснээр дэлхийн эдийн засгийг сэргээх явдал үргэлжилж байгаа боловч өмнө хүлээж байснаас удаан байгаа аж.
2013 онд АНУ-ын төрийн өр ДНБ-ий 111 хувь, Италид 127 хувь, Японд 245 хувь болох юм байна. Харин Орост бол ДНБ-ий 9,9 хувь болно. Энэ нь БРИКС-ийн орнуудын хамгийн бага үзүүлэлт аж.
Эдийн засагчид шинэ прогноз хийж хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн бараг бүх прогнозыг багасган тооцжээ. Өөрчлөлтгүй үлдсэн нь Өмнөд Африк бөгөөд тэнд эдийн засаг 2,6 хувь өснө, харин Хятадын эдийн засаг жилийн дүнгээр 7,8 хувь, дараа жил 8,2 хувь өсөх юм байна. Оросын ДНБ 3,7 хувь өсөх аж. БРИКС-ийн орнуудаас Энэтхэгийн эдийн засаг хамгийн бага өсөх аж.
Чухамхүү хөгжиж буй орнуудын зах зээлийн прогнозыг бууруулсан нь хамгийн таагүй гэнэтийн зүйл болж байна гэж экспертүүдийн илтгэлд тайлбарлажээ.
Барууны орнууд болон АНУ-д хэрэглээний идэвхи буурч байгаагаас болж хятадын экспортын бүтээгдэхүүний эрэлт багасч байна. Энэ нь Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүдэд эргээд нөлөөлж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь тус орны макро эдийн засгийн үндсэн индексүүдээс харагдаж байгаа аж. Кристин Лагард цааш хэлэхдээ Зарим орнуудад төрийн өрийн түвшин дайны үеийнхээс өндөр байна гэж дурджээ.
Засгийн газрууд зардлаа танах, татвараа ихэсгэх талаар арга хэмжээ авч байгаа болохоор дэлхий даяар эдийн засгийн идэвхи сулрах нь гайхалтай зүйл биш бололтой.
Хэрэв хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд зохицуулагч арга хэмжээ нь хариу үйлдэл үзүүлж амжихгүй буюу нэг болон хэд хэдэн оронд дефолт болоход нөхцөл байдал хяналтаас гарах юм байна. Муу явдлын боломж ойролцоогоор зургаан тохиолдлын нэгд боломжтой юм байна.
Өмнө нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн локомотив болж байсан Хятадын эдийн засгийн өсөлтөд гайхах хэрэггүй бөгөөд тэр нь дахиад хоёр оронтой тоогоор хэмжигдэхгүй юм байна.
HSBC банкнаас хэмждэг ажил хэргийн идэвхийн индекс (PMI) Хятадад 50 пунктээс хэтрэхгүй гэнэ. Хятадын Ардын Банкнаас одоо болтол авч ирсэн зээлийн хүүг бууруулах, банкны нормативыг багасгах хагас арга хэмжээнүүд нь нэг их сайн үйлчилж байгаагүй юм гэж Оросын Норд Капитал компанийн аналитикууд дүгнэж байна.
Дэлхийн эдийн засаг хямралаас гарах эсэх нь чухамхүү Хятадын эдийн засгаас хамаарна гэж олонхи мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Ухаандаа Apple корпораци гэхэд л амжилтаа хамгийн түрүүнд Хятадтай холбон үзэж байгаа юм байна.
Гэхдээ Хятадын сайн сайхан байдлын үндэс нь экспортод тулгуурлаж байдаг. 2011 оны дүнгээр Хятадын хэрэглээний түвшин Барууны орнуудын харгалзах үзүүлэлтээс арав дахин бага байдаг юм байна.
Тоймчдын үзэж байгаагаар хэрэв Хятадын эрх баригчид 2009 оных шиг урамшуулах арга хэмжээгээ давтан авах юм бол дотоодын хэрэглээний эрэлт сэргэх юм байна. Гурван жилийн өмнө ийм арга хэмжээнд Хятадын сан 600 млрд доллар зарцуулсан аж. Тэр үед Хятадын нөөц валютын хэмжээ 2012 оны эхнийхээс бүтэн хагас дахин бага байсан юм байна.
Ухаандаа дөнгөж хэдхэн хоногийн өмнө Хятад коксждог нүүрснийхээ үнийг дээшлүүлэх гэж 1 триллион долларын урамшуулах арга хэмжээний цогц авч эхэлснийг Xinhua агентлаг мэдээлэв. Энэ нь коксны үнэ өснө гэсэн хэрэг болж таарна биз дээ. Энэтхэгүүд коксны эрэлд хатаж эхлээд Оросоос хүртэл авах гэж байна.
Путины тушаалаар оросууд нүүрсний хамаг компаниудаа нэгдсэн бодлогод оруулж зангидаад Нүүрсний аж үйлдвэрийн ажил олгогчдын Бүх Оросын салбарын Нэгдэл (ОООРУП) байгуулж одоо нэгдсэн фронтоор ажиллана гээд байж байна.
Эдгээр том том өөрчлөлтийг манай хэдэн лаларууд мэдэж байгаа царай даанч алга. Харсаар байтал манай Монгол л ганцаараа ямар ч фронтгүй мэлийгээд зогсож байна. Ийм тэнэг байж болохгүй ш дээ
Хямралын үеэр энэ дэлхий бүгдээрээ төсвөө танаж байхад манайх тэлж байна, энэ дэлхий эдийн засгийн янз бүрийн арга сүвэгчилж байхад манайх улс төр гэж хоосон орилоод байж байна даа.
Хамаг муу муухайгаа хямрал руу чихэх гэж байгааг чинь ямар мэдэхгүй биш. Яая даа, байз
Судлаач Д.Ганхуяг