МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд ажээ

олон нийтэд мэдээлж байхаар болсон.

Өнгөрсөн долоо хоногт МАН анхан шатны үүрүүдээрээ дамжуулан орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дуус- сан байна. Тодруулбал, намын 30 000 гаруй гишүүн орон нутгийн сонгуульд өрсөлдсөнөөс гишүүдийн саналаар нэр дэвшигчдийг сонгож, найман мянган гишүүний нэрийг дэвшүүлэхээр болжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өчигдөр мэдээллээ. Мэдээллийн эхэнд МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Най- ман мянган гишүүн орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөс 1386 нэр дэвшигч аймаг, дүүргийн хуралд, 7000 гаруй нэр дэвшигч сумын хуралд нэр дэвшиж байна хэмээгээд эдгээр нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд байгааг онцолсон юм.

Түүнчлэн Сэлэнгэ аймагт намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдийг эмэгтэйчүүд тэргүүлж байгаа нь сайшаалтай юм. Бид жендэрийн тэгш байдлыг баримтлан ажиллаж байна гэв. Сонирхуулахад, МАН-аас орон нутагт нэр дэвшигчдээс 40 хүртэлх насны залуус 52 хувь, 41-52 насных 29 хувь, 53-аас дээш насных 19 хувийг эзэлж байгаа юм байна. Харин хөдөө орон нутагт нийт нэр дэвшигчдийн 75 хувь нь эрэгтэй, 25 хувь нь эмэгтэй аж.

Б.Төрбат

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button