Орчлон сургууль тав хоног хаалгаа барина

сургуулийн үйл ажил­лагааг түр хуга­цаагаар зогсоосон байна.

Гэхдээ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийд­­­вэрийг НМХГ-аас гар­гаагүй гэнэ. Харин сур­гуулийн зүгээс сурагчдын ирц 70 хувьд хүрэх­гүй бол сургалтын үйл ажиллагааг түр хуга­цаагаар зогсоох тухай эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулсан байдаг аж. Энэ гэрээний заалтын дагуу тав хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоожээ. Сургуулийн 16 сурагч үдийн цайндаа хордсон учраас эцэг, эхчүүд хүүх­дээ сургуульд нь явуулахгүй байгаа тул ирц нь 70 хувьдаа хүрэхгүй байгаа гэнэ.

Харин сурагчдыг хор­дуул­сан гэх хоолны шин­жил­гээний хариу ирэх долоо хоногт гарах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button