Манай дарга нар О.Магнай шиг л байя

бус секундээр тооцдог болох гээд хөрөнгө мөнгө, бизнестэй холбоотой томоохон үүрэг чиглэлийг тэр өгсөн. Гэсэн ч түүний үгээр үндэсний том компаниуд дуулгавартай хөдлөх нь юу бол гэж бодогдож байв. Эхнээсээ үр дүнгээ өгсөн нь өчигдөр харагдлаа. Үүрэн телефоны операторууд техник технологийн хувьд секундээр төлбөрөө тооцох боломжгүй хэмээн мэдэгдэж байсан бол бууж өгсөн байна. Ирэх оны гуравдугаар сарын 1 гэхэд секундээр төлбөрөө тооцдог болохоор болжээ. Ингэснээр хэрэглэгчийн утасны төлбөр 30 хувь буурна гэж ШӨХТГ үзэж буй юм.

О.Магнай ба үндэсний группүүдийн хооронд энэ цаг мөчид хамгийн том зөрчилдөөн үүсээд байна. Шатахууны үнийг эрээ цээргүй хуйвалдан нэмдэг, 20 жил улс төрчдийн амыг таглаж явсан шатахуун импортлогч компаниудад торгуул ноогдуулж шударга бусаар олсон хөрөнгийг хураан авах нь зүйд нийцэх. Импортлогчдын халаасанд орсон Газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагуудын 20 жил яриагүйг ярьж, гаргаагүй шийдвэрийг хийж чадаж байгаад О.Магнайд талархах хэрэгтэй. Гэхдээ шийдвэртээ үнэн ч байж, шударга бусаар олсон мөнгийг нь улсын санд оруулж ирсэн тохиолдолд О.Магнай бүрэн төгс талархал илэрхийлье.

Мөн тэрээр шинэ албанд томилогдсоноосоо хойш их дээд сургуулиудад торгуул ноогдуулах тухай шийдвэр гаргасан юм. Хандивын анги нэрээр хахуул авдаг, ойр тойрныхоо хүүхдүүдийг элсүүлдэг төрийн өмчид сургуулиудын захирлуудтай үзэлцэж эхлээд байгаа. Зарим захирлуудыг нь хуулийн байгууллагад шалгуулж эхэлсэн сураг дуулдана. Хуулийн байгууллагаар шалгуулсан гэснээс импортлогчдод оногдуулсан 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосон ШӨХТГ-ын хуучин удирдлага, хамт ажилладаг нөхдүүдээ АТГ-т шалгуулж эхлээд байгаа билээ. Хамт ажилладаг, хажуудаа суугаа нөхрөө ч буруу зүйл хийсэн бол хууль шүүхийн байгууллагаар шалгуулж буй нь амаргүй ажил биш гэж үү. Ажлын найзыгаа гээд нам дараадчимээгүй өнгөрч болно. Харин тэр тэгсэнгүй. Хүн чанараас илүүтэй шударга ёсыг эрхэмлэж байна, түүний зөв биш гэж үү. Бурууд хатуу гэдэг дээ. Толгойг нь илээд өнгөрдөг Монгол занг эвдэх л хэрэгтэй.

Түүнчлэн архи, пиво үйлдвэрлэгч компаниуд реклам сурталчилгаа олон нийтийн хэрэгслээр явуулахгүй байхаар О.Магнай дарга шийдвэрээ гаргалаа.

Шатахуун импортлогч компаниуд, Архи пивоны үйлдвэр, Үүрэн холбооны компаниуд гээд Монголын тэргүүн бизнесийн сүлжээ группүүдтэй тэр тэмцэлдэж эхлээд байна. Тэр одоо хөрөнгө мөнгө, бизнесийн эрх ашиг, улс төрийн сонирхол, дээрээс өгөх даалгавар гээд хүнд хэцүү бүхнийг давна. АН-ын ах нарын дарамт шахалт ч ирнэ. Тийм л том эрх ашгийн зөрчилдөөний эсрэг тэр зогсох учиртай. Тэсч гарах эсэх нь түүний эр зориг, эрх ашиг, сонирхлоос хамаарна. О.Магнайд хандаж хэлэхэд эхэлсэн ажлаа шийдвэртэй байж ажлаа нэр төртэй гүйцэлдүүлэхийг хүсч байна шүү.

Залуу хүний эрч хүч, зоримог шийдвэрээс манайхан үлгэр жишээ авч ажилламаар байгааг хэлмээр байна. Нийгэмд түргэн шуурхай, зарчим ч өөрийнхөөрөө ажиллах хэрэг байна шүү, эрхэм дарга нараа. Сүүлд томилогдсон шинэ дарга нарт хандахад, очсон газар бүр чинь хүлээгдэж буй ажил, хүнд суртал байх вий.

Монголын Аудитын ерөнхий газрын дарга А.Зангадын хувьд санхүүгийн байгууллагын хяналт шалгалт, цоорхой ноорхойг нь илрүүлэх хэрэг бол байгаа л байх. Арилжааны банкны ёс зүйгүй хэрэглэгчдээсээ арав таван төгрөг гувчуулдаг, хувь хувьсгалын компаниуд татвараас нуугддаг гээд эдийн засгийн холбоотой зөрчлүүдийг илрүүлэх шаардлага бол байж байна.

МХЕГ-ын дарга нар ч залуу хүнээс суралцахад илүүдэхгүй биз. Хаа сайгүй хяналтгүй барилга, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас үүдэн олон залуу амиа алдаж байна. Хотын даргатайгаа нийлээд, газрын наймаа, барилгын салбарын эмгэгийг засах мундахгүй ажил их байгааг ойлгоорой. Манай дарга нар О.Магнайгаас үлгэр авч ажиллаасай.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button