Цахилгааны урамшуулалд хамрагдаарай

Энэхүү урамшууллыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлэн энэ оны тавдугаар cap хүртэл олгосон. Харин энэ жил аравдугаар сарын нэгнээс хөнгөлөлтийг эхлүүлжээ. Гэхдээ холбогдох байгууллагууд иргэдийн өргөдлийг хүлээн авч байгаа ч иргэд энэ талаар мэдээлэл дутмаг байгаагаас цахилгааны урамшуулалд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тиймээс энэ талаарх мэдээллийг иргэдэд хүргэе. Гэрийн халаалтын системийг бүрэн цахилгаанаар шийдсэн, цахилгаан халаагуур бүхий айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кМтц хүртэлх цахилгааны төлбөрийг cap тутам 50 хувиар бууруулдаг.

Шөнийн цаг гэдэг нь 18.00-09.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлнө гэсэн үг. Харин шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа, стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай гэх мэт бусад шаардлагыг хангаж буй өрхүүдийн ахуйн хэрэглээнд хэрэглэсэн 200 кВтц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх аж.

Өнгөрсөн жил УБЦТС-тай гэрээ байгуулсан айлуудын цахилгааны төлбөр автоматаар хөнгөлөгдөх юм байна. Харин шинээр хөнгөлөлтөд хамрагдах иргэд харьяа дүүргийн Агаарын бохирдлыг бууруулах салбар хороонд дээрх шаардлагуудын аль нэгнийг хангасан гэдгийг батлах хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэх, цахилгааны дэвтэр зэргээ авч очин хүсэлт гаргах хэрэгтэй гэнэ.

Дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо хүсэлт гаргасан айл өрхийг зохих шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр цахилгааны урамшуулалд хамруулах тодорхойлолт хийж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулан УБЦТС ТӨХК-д өгөх ажээ. Таны утсанд мэдээлэл ирсэн даруйд дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан гэрээгээ байгуулснаар та цахилгааны хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button