Ногоон байгууламж байгуулах алба байгуулагдана
орчны байнгын хорооны дарга Л.Сайнтөгс, Хотын ерөнхий менежер Ч.Бат, Нийслэлийн хот тохижилт компанийн захирал Д.Энхсайхан, модны үрслэгээ ургуулдаг хувийн компаниудын захирлууд оролцож хотын ногоон байгууламжийн талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт 1925 оноос эхэлсэн гэж үздэг юм байна. Улмаар 1930 оноос хотын төвөөр навчит анхилуун үнэрт улиасыг суулгаж эхэлсэн аж. Одоогоор Улаанбаатар хотод тарьж болох 18 төрлийн 4000 гаруй тарьц бэлэн байгаа ч нийслэлийн ногоон байгууламж ид авч ашиглахгүй байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байлаа.
Мөн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг эвдэж барилга барих болсон. Мөн хотын 60 орчим хувийг гэр хороолол эзэлж байгаа гэдэг шалтгаанаар цэцэрлэгжүүлэлт хийгдэхэд хүндрэлтэй байгаа талаар мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм.
Хэлэлцүүлгийн эцэст ногоон байгууламжийн талаар алба байгуулах, түүнийг бэлтгэгдсэн мэргэжилтнүүдээр бүрдүүлэхээр санал болгов. Тухайн саналыг ажил хэрэг болгоно гэдгээ НИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ.
Л.Тамир
Оллоо.мн