Г.Нарансолонго хадмыгаа хулхидсан уу

гэр бүл зо­хиож, хөөрхөн хүүтэй болсныг хүмүүс сайн мэднэ.

Г.Нарансолонго тэр бүр элдэв асуудалд ороод байдаггүй учир урлагийнхан түү­нийг цэвэр ариун гэлцдэг юм билээ. Гэвч дуугүй хүний доодох нойтон гэгчээр жүжигчин бүсгүйг анхны нөхрөө га­даа­дад байх хойгуур С.Тэмүүжинтэй жиг ургуул­сан гэх яриа гарчээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Нарансолонго нөхрөө Австрид байхад хамтлагийнхаа жүжигчин залуутай дотносож, хөл хүнд болсон бө­гөөд хадам ээжээсээ тас нууж байгаад төрсөн аж.

Гэтэл бэрээ эмнэлэгт эргэхээр очсон хадам ээж нь хүүгээс нь огт өөр хүний хүүх­дийг тэвэрч зогсох Г.Нарансолонгыг хараад шоконд оржээ. Ёстой л зүүдэнд ч оромгүй явдалтай нүүр тулсан хадам ээж удалгүй эмнэлэгт хэвтсэн ч бэр нь түү­нийг эргэж ирсэнгүй. Тэр ч бүү хэл, гэдсээ хараахан томроогүй байхад хадам ээжээсээ 10 мянган ам.доллар зээлсэн су­раг­тай. Харин хадам ээж нь Хүний үрс адилхан. Тэр мөнгийг хүүд нь л өгсөн хэрэг хэмээн эх хүний уужуу сэтгэлээр хандсан аж.

Олны үг оргүй биш гэдэг дээ. Хэрэв дээрх яриа үнэн бол Х түц-ийн хөөрхөн Солон­гоо тийм ч гэмгүй нэгэн биш байх нь.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button