Үүрэн телефоны операторууд төлбөрөө секундээр тооцохоор боллоо

бага хурал хийлээ. Тус хуралд Мэдээллийн шуудан харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Балгансүрэн, Мобиком компанийн ерөнхий захирал Р.Арвинцогт, Скайтел компанийн гүйцэтгэх захирал Д.Болор, Юнител компанийн гүйцэтгэх захирал Р.Ганболд, Жи Мобайл компанийн гүйцэтгэх захирал Д.Басбиш нар хүрэлцэн ирсэн байв.

Хурлыг зарлах болсон шалтгаан нь өнгөрсөн есдүгээр сарын 25-нд үүрэн телефон операторуудад ШӨХТГ-аас ярианы эхний нэг минутыг бүхлээр тооцдог байсныг секундээр тооцдог болох талаар мэдээлж, харьяа байгууллагуудад хүсэлт явуулсан аж. Үүний үр дүнд энэ оны гуравдугаар сарын 1-нээс ярианы эхний нэг минутыг секундээр тооцохоор болсон байна. Мөн дараа төлбөрт үйлчилгээ­ний барьцаа төлбөрт хүү тооцох асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-нээс дараа төлбөрт хэрэглэгчдийг барьцаа төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, Мобиком компани гэхэд найдвартай хэрэглэгч нараа шүүж эхний сард барьцаа төлбөрийг буцааж олгохоор болсон байна.

Хурлын үеэр Мэдээлэл шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа Цаашид хийх хөрөнгө оруулалтыг тооцох хамгийн боломжит хугацааг гуравдугаар сарын 1 гэж тооцооллоо. Энэ өдрөөс эхлэн дөрвөн үүрэн холбооны оператор секундын алхамд зэрэг шилжихээр тохиролцлоо. Ингэхдээ бүх утас шилжихгүй. Өнөөдрийн байгаа тарифаар буюу багцын үйлчилгээгээр, эсвэл өөрийн сонголтоор нэг секундын алхамд шилжих юм гэв.

Түүнчлэн үүрэн хол­бооны оператор компаниудын захирлууд тус тусын байр суурийг илэрхийлж байв.

Мобиком компанийн ерөнхий захирал Р.Арвинцог

Санхүүгийн эрсдэлтэй асуудал учраас ул суурьтай хийх хэрэгтэй

Мобиком компанийн ерөнхий захирал Р.Арвинцог Секундын алхамтай үйлчилгээний сонголтыг заасан хугацаанд нь бий болгохоор ажиллана. Техник, хөрөнгө оруулалттай холбоотой учир ойрын хугацаанд секундын алхамд шилжүүлэх боломжгүй байсан. Энэ байдлыг ойлгож хугацаа өгсөн тул цагт нь багтааж хийнэ. Түүнчлэн санхүүгийн эрсдэлтэй асуудал учраас ул суурьтай хийх хэрэгтэй. Манай байгууллагын хувьд хэрэглэгчидтэй хийсэн гэрээгээ шинэчилнэ. Дараа төлбөрт үйлчилгээний барь­цааг найдвартай хэрэглэгчдэд буцааж олгоно.

Ингэхдээ цахим үнэмлэхээр үйлчилнэ. Дээрх ажлыг хийхэд олон cap дамжиж магадгүй. Учир нь манайх маш олон хэрэглэгчидтэй. Цаашдаа барьцааг бага авдаг олон арга механизмыг боловсруулж байгаа. Мөн 2200 тусгай дугаарыг өнөөдрөөс нээнэ. Иргэд энэ дугаар руу залгаж барьцаатай холбоотой асуудлыг тодруулж болно.

Юнител компанийн ерөнхий захирал Р.Ганболд

Барьцаатай холбоотой асуудалд цаг хугацаа шаардлагатай

Өнгөрсөн cap гаруй хугацаанд ШӨХТГ-аас тавьсан саналын дагуу Мэдээлэл шуудан харилцаа холбооны газруудтай ярилцаж тохиролцоонд хүрсэн. Манай компани шударга эрүүл өрсөлдөж ирсэн. Бид төр захиргааны байгууллагатай хамтран дахин шударга өрсөлдөөнийг бий болгож байна. Хүн болгон секундын алхамд шилжих ёстой. Хөрөнгө оруулалт, техник технологийн дэвшил, маркетингийн зардал, цалин хөлс гээд бүх эрсдлийг тооцож байна. Бид тодорхой хэмжээний эрсдлийг үүрч энэ ажлыг эхлүүлж байна. Барьцаатай холбоотой асуудал бол зээлийн үйлчилгээ юм. Банкнаас зээл авахын тулд барьцаа өгдөг. Бид зээлийн үйлчилгээний барьцаа чөлөөлөх ажил хийж байгаа учраас банкны хийдэг үйл ажиллагааг хийх болно. Тиймээс цаг хугацаа шаардлагатай тул хэрэглэгчид хүлээцтэй хандахыг хүсч байна.

ШӨХТГ-ын дарга О.Магнай Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурав

Хурлын үеэр Шударга өрсөлдөөний хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурсан юм. Ингэснээр Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон холбогдох эрх зүйн орчны хүрээнд үүрэн телефон операторууд зах зээлд шударга өрсөлдөж цаашлаад хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа аж. Мөн үнэ тарифад зохицуулалт хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хяналт шалгалтыг хамтран хийх боломжтой болсон байна.

Түүнчлэн хамтарсан сургалт зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах зорилготой аж. Энэхүү санамж бичгийн дагуу хоёр байгууллагын хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор байнгын хамтын ажиллагаатай байх юм байна.

Л.АЛТАНХИШИГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button