21 нас хүрээгүй хүнд тамхи худалдахгүй

Хууль батлагдвал ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдахгүй, ерөнхий боловсролын сургуулийн орчноос 500 м-ээс дотогш газарт тамхи борлуулах цэг байрлуулахгүй, ой мод, ой хээрийн ил задгай газарт тамхи татахгүй, хуулийг зөрчсөн хувь хүнийг нэг сая, албан байгууллагыг гурван сая төгрөгөөс эхлэн торгоно гэх зэрэг заалтыг Тамхины хяналтын хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн тамхи ширхэгээр худалдсан иргэнийг сая төгрөгөөр торгох баар, ресторан, ажлын байранд тамхи татахыг хориглох заалт оруулсан байна. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Мөн энэ үеэр С.Эрдэнэ Боловсролын салбарын ирэх оны төсвийг танилцуулсан юм. Боловсролын салбарын зардал тогтмол нэмэгдэж байна. Сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байр, спортын заалны барилгын хөрөнгө болон хүүхдийн чөлөөт цагийн орчныг бий болгох хэрэгтэй байна гэдгийг тэрээр онцолсон.

Харин А.Тлейхан гишүүний мэдээлснээр сургууль, цэцэрлэг, дотуур байр, биеийн тамирын заалны 1100 барилгад 1,2 их наяд төгрөг хэрэгтэй байгаа гэнэ. Түүнчлэн спорт заалны шалыг хальтирдаггүй зориулалтын материалаар хийх болон дээрх барилга байгууламжийг барихад хувийн хэвшлээс хөрөнгө татах хэрэгтэй гэсэн саналуудыг гишүүд хэлж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button