Австраличууд Монголд эрчим хүч үйлдвэрлэнэ

Ху­лаан Коал корпорацитай хамтын ажиллагааны са­намж бичиг байгуулсан тухай Проактивинвесторс сайт мэдээлжээ. Энд бич­сэнээр Австралийн тал ме­нежментийг нь хийх энэхүү ажил ирэх оноос эхлэх юм байна.

Түүнчлэн Улааны нүүрс­ний ордод түшиглэн гол үйл ажиллагаагаа явуулах бө­гөөд эхний ээлжинд хийн үйлдвэр байгуулахаар зураг төслийн ажлаа эхлүүлсэн аж.

Улааны орд нь 500 сая тонн эрчим хүчний нүүрс­ний нөөцтэй, томоохон сав газрын нэг юм байна. Ха­рин австраличууд эрчим хүчийг гадагш нийлүүлэхээсээ урь­таж Монголын эрчим хүч­ний хэрэглээний гол хангагч болохоор зорьсон гэдгээ мэ­дэгджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button