Монголын ногоон нам их хурлаа хийнэ
Орон нутгийн сонгуульд оролцохгүй ба удирдлагын хямрал нүүрлэх шинжтэй байгаа тул их хурлаа зарлан дотоод зохион байгуулалт хийн, ирээдүйн зорилго чиглэлээ боловсруулах гэнэ.
УИХ-ын 2012 оны сонгуульд тус нам 15 мянга гаруй санал авсан ба өмнөх УИХ-ын сонгуулиас 7дахин бага санал авсан аж. УИХ-ын 2008 оны сонгуулиар 105 мянган хүний санал авч байжээ. Иймд дотоод зохион байгуулалт, бүтэцийн хувьд өөрчлөлт оруулахаар зэхээд байгаа юм байна.
Т.АМУР