Барилгын 300 компани хохирол амсах нь гэв
Энэ хэвлэлийн хуралд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Барилгын зөвлөгөө, мэдээллийн төвийн захирал Г.Батсүх Манай улсад 1990 оноос барилгын салбархан Төрийн оролцоогүйгээр ажиллаж ирсэн. Тиймээс барилгын салбарыг зогсонги байдалд оруулахгүй хөгжүүлэх нь чухал.
Манай салбар Монгол Улсын татвар, гаалийн 30 хувийг бүрдүүлдэг, 100 орчим мянган ажлын байрыг дангаараа бий болсон салбар юм. Улмаар банк, санхүүгийн байгууллагуудад 800 орчим тэрбум төгрөгийн өр зээлтэй, өдөрт 500 орчим сая төгрөгийн хүү төлдөг.
Гэвч гуравхан чанарын шаардлага хангаагүй барилгын компаниас болж, 300 барилгын компани түүний ажилтан, албан хаагчид хохирох ёсгүй. Хэрэв асуудал энэ байдлаараа цаашид үргэлжилбэл манай улсын эдийн засгийн байдал 2009 оны хямралд ороход ойрхон байна. Мөн барилгын компаниудын 90 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг.
Тэд жилд 12 мянган өрхийг орон сууцаар хангадаг. Тиймээс НЗДТГ болон Нийслэлийн иргэдийн хурал дээрх асуудлыг анхааралдаа авч, олон талаас нь харж, шийдвэрээ гаргана уу хэмээн ярьсан юм.
Түүнчлэн, НЗДТГ болон Нийслэлийн иргэдийн хуралд Монголын барилгын салбарт үүсч буй хүндрэл, өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой албан бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Л.ХИШИГ