Хятадад хөвөн хураалтын дэлхийн рекорд тогтоов

нэг га талбайгаас 12.6 тонн хөвөн хураасан бөгөөд энэ нь өнгөрсөн жил тогтоосон дэлхийн дээд амжилтаас даруй найм дахин илүү ургац юм. ШУАР нь хөвөн хураалтаараа Хятадад тэргүүлдэг юм. 2012 онд энэ районд 1.64 сая га-д хөвөн тариалж одоогоор 3.2 сая тонн ургац хурааж аваад байна. Хятад нь хөвөнгийн үйлдвэрлэлээр сүүлийн хэдэн жил дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил 6.6 сая тонн ургац хураан авчээ.

Харин хоёрдугаар байрт Энэтхэг (5.5 сая), гуравдугаарт АНУ (4.0 сая) орсон бол араас нь Пакистан (2.0 сая), Бразил (1.8 сая) жагссан байна. Хятад нь хөвөнгийн хэрэглээгээрээ мөн дэлхийд тэргүүлдэг бөгөөд 2011 онд 10 сая тонн түүхий эд боловсруулжээ.

Б.Амгалан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button