Хаач явсан цуг гэж мэдээрэй
Хэн гэж үү. Монголын Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Улсын филармонийн дуучин Л.Насанбуян хоёр. Багш, шавийн барилдлагатай энэ хоёр дуучин бараг л нэг гэрт амьдрах нь халаг болж, сүүлийн үед. Тоглолт болгон дээр хамт оршоод л. Ер нь салах тун дургүй болж байгаа даг шүү.
Гавьяат хатагтай жинхэнэ гарын шавиа болгохоор сонгоод байгаа дуучин бүсгүйгээ АНУ руу хүртэл дагуулж явж эрхлүүлэх юм гэнэ билээ. Сэтгэл догдлуулсан үдэш аялан тоглолт дээр Насанбуян байхгүй аваас болохгүй байгаа бололтой хэмээн ховч шувуу жиргэсэн.
Ер нь нэгэн цагт тайзан дээр хоёул гарч ирчихсэн С.Сэрчмаагийн дууг сонордуулах аваас нэг их гайхах хэрэггүй л байх шүү. Хаа ч явсан цуг гэж мэдээрэй…