Эрхүүд сургууль төгсөгчдийн уулзалт боллоо
Оросын шинжлэх ухаан, соёлын төвд боллоо. Төгсөгчдийн уулзалтад Эрхүү хотын их дээд сургуулийн захирлуудын зөвлөлийн дарга, Байгалийн эдийн засаг, Хуулийн улсын их сургуулийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Винокуров тэргүүтэй 20 орчим төлөөлөгч оролцож, оюутны хамтлагийн тоглолтыг үзжээ.
Тус сургуулийг 1938 оноос хойш өнөөдрийг хүртэл эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, анагаах ухаан, төмөр замын чиглэлээр 4000 гаруй хүн төгсч дээд боловсрол эзэмшсэн байна. Үүнд улс эх орноо тив дэлхийд алдаршуулсан олон арван эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн төрснөөс Ю.Цэдэнбал, Ц.Готов, Г.Занданшатар тэргүүтэй олон хүнийг дурдаж болох аж.
О.Мөрөн