Хууль батлагдвал тамхи ширхэглэн зарсан этгээдийг сая төгрөгөөр торгоно

тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль батлагдвал ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдахгүй, ерөнхий боловсролын сургуулийн орчноос 500 м-ээс дотогш газарт тамхи борлуулах цэг байрлуулахгүй, ой мод, ой хээрийн ил задгай газарт тамхи татахгүй, хуулийг зөрчсөн хувь хүнийг нэг сая, албан байгууллагыг гурван сая төгрөгөөс эхлэн торгоно гэх зэрэг заалтыг Тамхины хяналтын хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн тамхи ширхгээр худалдсан иргэнийг сая төгрөгөөр торгох баар, ресторан, ажлын байранд тамхи татахыг хориглох заалт оруулсан байна. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх аж.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button