Хятад-Монголын найрамдлын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн нээлт болно

найрамдлын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулж байгаа юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд талх нарийн боов, эсгий эсгий бүтээгдэхүүн боловсруулах, барилга, засварын гэсэн 3 чиглэлээр энэ ондоо багтааж 100 хүн сургалтанд хамруулах бөгөөд хөдөө орон нутгаас түлхүү оролцуулах бодлогыг үндэсний танхимаас баримтлан салбар танхимуудаар дамжуулан нийт 16 аймгийн оролцогчдыг бүртгээд байна.

Сургалтын нээлтэд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Хөдөлмөрийн сайд Я. Санжмятав, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан, Мэргэжлийн боловсрол, сургалт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарын дарга Т. Жадамба, БНХАУ-ын ЭСЯ-наас төлөөлөгч, Хятадын Энхтайваныг Хөгжүүлэх Сангийн төлөөлөгч Жунхуа нийгэмлэгийн төлөөлөгч, Төслийн сургалт явуулж буй Хайрхан сургалтын төв, Ноосон эдлэлийн гар урлал дэмжих төв ТТБ-ын төлөөлөгч нар, Эсгий, эсгий эдлэлийн анхан шатны сургалтанд хөдөө орон нутгаас оролцохоор ирсэн бизнес эрхлэгчид оролцох аж. Төслийн нээлт энэ сарын 19 өдрийн 12.30 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд болох гэнэ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button