Агаарын чанар хэт мэдрэмтгий хүмүүст илүү нөлөөлдөг

Агаарын чанарын үзүү­лэлт Маш сайн байвал агаарын чанарын шаардлага хангаж байгаа гэсэн үг. Ха­рин Дунд гэсэн бол хэт мэдрэмтгий хүмүүст сөр­гөөр нөлөөлж болзошгүй, Маш муу бол нийт хүн амын эрүүл мэндэд таагүй нө­лөөлдгийг илтгэдэг байна. Агаар болхирдуудагч эдгээр бодис хүний биед ямар нөлөө учруулдгийг товч хүргэе.

Азотын давхар исэл Энэ нь өнгөгүй, үнэргүй хий юм. Агаар мандалд байхдаа шаргал өнгөтэй байдаг. Хү­ний уушгины эдийг цоч­роох, амьсгалын замын халд­варт өвчлөлд өртөмтгий болгох зэргээр нөлөөлдөг. Мөн зүрх судасны архаг өвчнийг сэдрээх аюултай.

Хүхрийн давхар исэл Хүхрийн давхар исэлд гуур­сан хоолойн багтраа өвч­тэй хүмүүс болон биеийн хүчний ажил хийдэг хүмүүс илүү өртдөг аж. Энэ исэл нь амьсгал цочирдсноос най­таах, ханиах шинжээр илэр­дэг. Ахмад настан, хүүх­дүүд хүхрийн давхар ислийн нөлөөнд илүү өртөмтгий байдаг байна.

Озон Гурван атомт хү­чил­төрөгчөөс тогтсон хий. Озон нь амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох, уушгины үйл ажиллагааг буу­руулах нөлөөтэй. Ийм үед хүмүүст ханиах, хоолой хорсох, цээжээр хөндүүрлэх, амьсгаа хурдсах зэрэг шинж илэрнэ.

Тоосонцор Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. Гол төлөв зүрх, ууш­гины өвчлөлтэй хүнд мэд­рэгдэнэ. Тоосны нөлөөнд чичрэх, амьсгал давхцах, суль­дах, зүрхний хэмнэл алдаг­дах шинж илэрнэ.

Нүүрстөрөгчийн дутуу исэл Энэ нь түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн исэл нь уушгиар дамжин цусны урсгалд орж, эсэд нө­лөөлдөг. Ингэснээр хүний бие махбодод хүчилтөрөгч дутагддаг байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button