Германд төгсөгчдийн уулзалт болно

ойн хүрээнд энэ сарын 17-18, 22-нд Германд төгсөгчдийн өдрүүд 2012 чуулга уулзалт болох гэж байна. Уулзалтыг Шинжлэх ухааны академи, Монгол-Германы гүүр ТББ, Германы эрдмийн солилцооны алба, Олон улсын шилжилт хө­дөл­гөөн хөгжлийн төвөөс Шинжлэх ухааны хоёр тал­тын хамтын ажиллагаанд Германд төгсөгчдийн оруулж буй хувь нэмэр сэдвийн хүрээнд зохион байгуулж буй аж.

Энэ үеэр Монгол, Гер­маны эрдэмтэд, оюутнууд нийгмийн шинжлэх ухаан, археологи, байгаль орчин, уул уурхайн өнөөгийн чиг хандлагаар санал солилцож, илтгэл, хэлэлцүүлэг өрнүү­лэх юм байна. Түүнчлэн эдгээр байгууллага өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, цаашид ямар чиглэлээр ажиллахаа хэлэлцэх аж. ГЭСА-ны мэдээлж буйгаар манай улсын 30 гаруй мянган иргэн хувийн болон улсын зардлаар ХБНГУ-д боловсрол эзэмшсэн гэх албан ёсны тоо байдаг.

Тус хөтөлбөрийн талаар ГЭСА-ны дарга Ларс Бэрг­майер ШУА, ГЭСА-ны эрдэмтэн солилцох хөтөл­бөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 400 гаруй монгол эрдэмтэн, судлаач Германы их дээд сургуулиудад судалгааны ажлууд хийсэн. Энэ нь хоёр орны эрдэм шинжилгээний салбарт маш чухал хувь нэмэр оруулсан төдийгүй, улстөр, эдийн зас­гийн хүрээнд ч тодорхой ахиц гаргасан гэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button