Германы номын яармаг дээр Монгол ховс шуугиан тарьж байна
анх удаа тэр дундаа эмч хүн герман хэл дээр орчуулагдсан Монгол ховс номынхоо танилцуулгыг хийсэн нь Герман байтугай дэлхий даяар шуугиан тарьж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсыг уул уурхайн салбараар нь сайн мэдэх болоод байгаа барууныханд С.Хүрэлбаатар эмч анагаахын салбараар дэлхийн төвшинд очсон гэдгийг таниулаад зогсохгүй газар дээр нь ховс эмчилгээ хийж хөгшин Европчуудын амыг ангайлгалаа.
С.Хүрэлбаатарэмчийн Монгол ховс хэмээх уг номонд түүний сүүлийн 20 гаруй жилийн туршид бодож, боловсруулсан ховс хийгээд уламжлалт бариа заслын нэн сонирхолтой мэдээлэл багтсан нь Германы Үon Goethe Holding ХК-ийн хэвлэлийн нэгдсэн зөвлөлийн талархлыг хүлээж номыг нь Герман хэл рүү орчуулж дэлхийн зах зээл дээр гарах эхлэлийг нь тавьжээ.Одоогоор тус компани нь С.Хүрэлбаатар эмчтэй 100 мянган хувь хэвлэх гэрээг байгуулаад байгаа бөгөөд нэг бүрийн үнийг 22.80 еврогоор үнэлсэн байна.
Ийнхүү Монголд нэрээ дуурсгасан олон эрдэмтэн мэргэд, сайд зүтгэлтнүүдээс түрүүлэн уран бүтээлээ дэлхийд таниулаад байгаа Хүрлээ эмчийн номын араас Авъяаслаг бизнесмэнүүдийн түүх ном Герман хэл дээр орчуулагдаж Германы зах зээл дээр ээлжит шуугианаа тарьж эхэллээ.
Л.Тамир
Оллоо.мн