Монгол гэр шалнаасаа хална гэв

Цахилгаанаар халдаг энэ шалыг хотын утааг багасгах зорилгоор хийж байгаа юм байна. ШУТИС-д гурван сарын туршид хийсэн туршилтын үр дүнд хоногт 49.5 кВт/метр кв цахилгаан зарцуулж байсан аж.

Нийслэлийн агаарын чанарын албаны мэдээлж буйгаар, энэхүү халдаг шалыг метр квадратыг нь 95 мянган төгрөгийн үнэтэй худалдаалах юм. Энэ шал -40 хэмд тэсвэртэй бөгөөд Монголын нөхцөлд тохируулан хийснээрээ онцлогтой аж. Нийслэлийн агаарын чанарын албанаас халдаг шалыг эхний ээлжинд амьжиргааны түвшин доогуур 150 өрхөд үнэгүй суурилуулж өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button