ХЗХ хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулна гэв

2007 онд хууль баталсан байдаг. Энэ хүрээнд өнгөрөгч онуудад төсвөөс 36 тэрбум орчим төгрөгийг гаргаж 7397 хохирогчдод олгосон байна. Харин хохирогчид үлдсэн хөрөнгөө ирэх оны төсөвт суулгуулж авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн хадгаламж зээлийн хоршоод дампуурсан нэрээр хоршоодын хөрөнгийг төр хурааж авсан. Хурааж авсан хөрөнгө дунд газар, лиценз, гэх мэтчилэн үл хөдлөх хөрөнгө байсан. Гэвч бүгд алга болсон. Ийм төрөөс хохирлоо нэхэмжилж байгаа гэдгээ уулзалтын үеэр дурьдлаа.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлйн Засгийн газар иргэдээ хохиролгүй болгоно. Ингэхийн тулд хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, богино хугацаанд үл хөдлөх хөрөнгө хэний нэр дээр байсан болохыг нь тодруулж ажиллана. Шаардлагатай гэж үзвэл би өөрөө ч ахлаад ажиллахад бэлэн байна. Үүний дараа дахин ийм уулзалт зохион байгуулна гэж хэллээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button