Тусгай хамгаалалттай газарт хайгуул хийж байжээ

МХЕГ-аас шалгалт хийжээ. Гүн галуутай нь ховордсон аргаль угалз, ус намгархаг газрын ховор шувууд, эртний булш, бунхан, хэрэгсүүр элбэгтэй газар юм. Тиймээс Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын тогтоолоор Гүн галуутайг орон нутгийн нөөц газар болгожээ. Гэтэл тусгай хамгаалалттай газарт Ти энд Пи компанид 2008 оны наймдугаар сарын 7-нд, Занарт уул компанид 2009 оны есдүгээр сарын 30-нд тусгай зөвшөөрөл олгожээ.

Энэ нь Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг аж. Ти энд Пи компани нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2011 онд хайгуул хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй ажилласан байна. Мөн Баяндэлгэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Гүррагчаагийн үйл ажиллагааг зогсоох гэсэн шаардлагыг биелүүлээгүй аж.

Б.Азаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button