Цөмийн энергийн газрыг буруутгасан компанийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
цацраг идэвхит ашигт малтмал олборлох 21 тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосныг шүүхийн байгууллага тогтоосон. Уржигдар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Ийст энержи девелопмент компанийн нэхэмжлэлтэй ЦЭГ, АМГ-ыг хариуцагчаар татагдсан тусгай зөвшөөрлийн маргааныг хянан шийдвэрлэх шүүх хурал болсон.
Хурлын шийдвэр нь нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хүчингүйд тооцож хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Цөмийн энергийн газраас С.Энхбатын гаргасан хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлж хүчингүй болгосон ч лиценз авсан найман компани шүүхэд хандсан. Найман аж ахуйн нэгжийн хоёрынх нь хэрэг Захиргааны хэргийн шүүхэд байсан бөгөөд ийнхүү нэг нь шийдэгджээ. С.Энхбатын хувьд даргаар ажиллаж байхдаа Прайм энержи пауэр ресурсес, Нэйшнл ураниум ресурсес, Мон нуклер ГМ, Монгол-3000, Том зам, Лорд эко но ми, Эрдэс тос, Ийст энержи девелопмент Эрчим импэкс гэсэн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Бүр тодруулбал, 2012 оны нэгдүгээр сарын 13-нд 1600-1800 цагийн хооронд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
С.Баярмаа