22 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэв
сонгуулийн хорооноос бүртгэсэн байна.
Уг нь бие даагч дөрвөн хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэвч ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд материалаа бүрдүүлж өгөөгүй, хаягийн зөрчилтэй гэдэг шалтгаанаар бүртгэсэнгүй. Мөн дөрвөн намын 18 хүнийг дээрх шалтгаанаар сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан аж.
Тус үйлдэлд нэрээ хасуулсан бие даагчид болон зарим намын гэр дэвшигчид ихэд бухимдалтай хандаж байгаа аж. Мөн Налайх дүүргийн сонгуулийн хорооны дарга Э.Пүрэв-Очир нь тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийн захиалгаар нэр дэвшигчдийг хаслаа, ашиг сонирхлын зөрчил байна хэмээн үзжээ. Тиймээс ашиг сонирхлыг зөрчил орсон эсэхийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болсон байна.
Ами
Оллоо.мн