Хятадуудын хямралыг давах төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ

Азийн орнуудад үүн шиг сайхан мэдээ үгүй болов уу. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчид эдийн засгаа аврахын тулд их хэмжээний бүтээгдэхүүни олон улсын зах зээлд гаргасан хийгээд Засгийн газрын бондын бод­лого амжилттай хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой аж.

Тухайлбал, Бээжин Тонгрентан корпораци дэл­­­хийд эмнэлгийн тоног, тө­хөөрөмж үйлдвэрлэл, ний­лүүлэлтээрээ тэргүүлдэг. Гэтэл өнгөрсөн долоодугаар сараас дотоодын эдийн зас­гийн хумилтаас болж экспортынх нь хэмжээ эрс буурсан байна.

Харин Хятадын олон улсын хөрөнгийн кор­пора­циас өндөр технологийн бү­тээгдэхүүний зах зээлийг чөлөөтэй байлгахад анхаар­сан нь үр дүнгээ өгч, Бээжин Тонгрентан-ы хувьцаа олон улсад 4.2 хувиар дээшилжээ. Энэ нь хоёрхон өдрийн дотор гарсан өөрчлөлт аж.

Түүнээс гадна, Хя­тадын үүрэн телефон үйлд­вэрлэгч Зти групп бүтээг­дэхүүн­дээ шинэчлэл хийж, олон улсад гаргасан нь тун өндөр амжилт үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, iphone, га­лакси зэрэг брэндүүдийн араас хятад утаснууд хурдтай нэхэж эхэлсэн гэсэн үг.

Дундад улсын хөгжлийн бодлогын энэхүү гэнэтийн арга хэмжээг олон улс тун анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Хэрвээ хятадууд еврогийн бүсийн хямралыг иймэрхүү байдлаар давбал АНУ, Франц, Герман зэ­рэг томчууд санхүүгийн ча­дамжаараа ард нь хоцрох болно хэмээн шинжээчид үзэж байна.

Тун удахгүй жилийн эцсийн дүгнэлтүүд гарч эхэлнэ. Харин Хятад улс энэ онд багагүй бэрхшээлийг туулсан учраас индексүүд нь базаахгүй гарах нь тодорхой. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэ­дэгдэлд дурдсанаар, тус улсын ДНБ ес болон арав­дугаар сард хамгийн олиггүй үзүүлэлтийг ха­руулна. Ха­рин оны эцсийн хоёр сард энэ тоо мэдэгдэхүйц дээшлэх төлөв ажиглагдаж байгаа гэнэ.

Мэдээж, энэхүү эргэлт хөрөнгө оруулагчдын бод­лыг ч зөөллөж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хэрэг­лээний үнийн индекст ч бага зэргийн өөрчлөлт орж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button