АНУ-ын төсвийн алдагдал нэг их наяд ам.доллараас давав
Өнгөрсөн санхүүгийн жилтэй харьцуулахад төсвийн алдагдал 207 тэрбум ам.доллараар буурчээ.
Мөн татвараас олсон орлого 2.4 их наяд ам.доллар болж өмнөх жилийнхээс 6.4 хувиар өссөн бол Засгийн газрын зарлага 1.7 хувиар буурч, 3.5 их наяд ам.доллар болсон байна. Төсвийн алдагдал нэг их наяд ам.доллараас давсан сүүлийн дөрвөн жил Барак Обамагийн Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаатай ийнхүү давхцав. Сонгуулийн өмнөх кампаниараа Б.Обама ирэх арван жилд төсвийн алдагдлыг дорвитой бууруулна хэмээн амлаж байсан юм.
Үүний тулд авах арга хэмжээний нэг нь чинээлэг америкчуудад татварын хөнгөлөлт эдлүүлдгийг болиулах явдал гэж тэрбээр мэдэгдэж байсан билээ, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаар АНУ 12.8 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн юм.
Б.Амгалан