Суугаа ажилтай хүмүүст фитнесс ашиггүй
Тэд туршилтдаа 800 мянга гаруй хүнийг хамруулсан байна. Гэтэл оффист ажилладаг л бол спорт зааланд байнга дасгал сургуулилт хийгээд нэмэргүй, зүрх судасны өвчин, чихрийн шижнээс авардаггүй болох нь тогтоогджээ.
Судалгааны удирдагч, доктор Эмма Уилмот Хүмүүс өдөрт хагас цагийг дасгал хийснээр эрүүл амьдралын хэв маяг баримталж байна гэж боддог. Гэтэл үлдсэн 23 цаг хагасын хугацааг яах билээ хэмээсэн байна.
Тэгэхээр оффисын ажилтнууд хөдөлгөөний дутагдлаа нөхөхийн тулд цахилгаан шатыг мартаж, бүжгээр нэмж хичээллэх хэрэгтэй аж.