Хайрцган дахь музей аймгуудаар аялна

Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн зарим сургуулийн сурагчдад музейн үзмэрийг танилцуулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 104, 67 дугаар сургуулийн 100 орчим сурагч Чойжин ламын сүм музейн барилгын макет болон тус му­зейд хадгалдаг цамын багуудыг үзэж сонирхжээ.

Тус музей хоёр жилийн өмнө Хайрцган дахь музей төслийг анх хэрэгжүүлэхдээ музейн барилга болон сан хөмрөгийн найман үзмэрээ жижигрүүлсэн байдлаар, Улаан Жамсран болон Цагаан өвгөний багийг хүн өмсөж болох хэмжээтэйгээр хийлгэсэн аж. Сургуулиудаар хийх аял­лын үеэр хүүхдүүд дээрх багийг өмсөж, зургаа татуулахаас гадна музейн талаар мэдлэг олгох сургалтад хамрагдах боломжтой гэнэ.

Хайрцган дахь музей ирэх оны нэгдүгээр сарыг дуустал алслагдсан дүүргийн сургууль болон төвийн аймгуудаар аялах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button