Үндэсний зөвлөлийн гишүүдийг хууль зөрчин томилсон гэж МҮЭХ үзлээ

хууль зөрчсөн гэж үзсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гурван хүн ажиллах ёстой. Гэтэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаас Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөлд нэр дэвшүүлсэн хүмүүс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөрчиж компанийн захирал, дийлэнх олонхийн эрх ашгийг төлөөлөх боломжгүй ҮЭ-ийн төлөөллийг нэр дэвшүүлсэн гэж буруутгажээ.

Мэдэгдэлдээ УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны энэ шийдвэр нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж асуудлыг хэт улс төржүүлсэн, нийгмийн даатгалын хөрөнгийг даатгуулагчдын хараа хяналтаас гадуур зарцуулах, хөрөнгийг эзэнгүйдүүлэх нөхцөл бүрдүүлэх, түүнчлэн нийгмийн даатгалын тогтолцооны бие даасан байдалд ноцтой үр дагавар учруулахуйц харалган шийдвэр болно гэж үзэж байна гэжээ. Иймд дахин томилгоог дахин харахыг хүүссэн байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button