Аз жаргалтай байвал өөртөө илүү сайн сайхан бүхнийг татдаг
өөртөө илүү сайн сайхан бүхнийг татдаг. Тэгэхээр та сайн сайхан зүйлийг илүү их мэдрэхийн хэрээр улам бүр тааламжтай эерэг бүхнийг өөртөө татаж, сэтгэл санаа тань өөдрөг байх болно. Хэрвээ сэтгэл санаа тавгүй байвал түүнийг хормын дотор өөрчлөх боломжтой. Үүний тулд та ердөө л сайхан хөгжим сонсоод дагаад дуул.
Сэтгэл санаа тань өөрчлөгдөх болно. Эсвэл ямар нэгэн сайхан зүйлийн талаар бод. Жишээ нь үр хүүхдээ эсвэл чин сэтгэлээсээ хайрладаг хэн нэгнийгээ бодож болно. Сайхан зүйлд оюун санаагаа төвлөрүүлж чадах нь уураг тархинд муу муухай сөрөг бодол орж ирэхээс хамгаалдаг.