БШУЯ-ны хүсэлтээр 2000 орчим хүнийг ажилгүй болгох байсан тушаалыг хүчингүй болголоо
ажлын байрны норм, нормативыг шинэчлэн тогтоох 156-р тушаал-ыг баталсанаар одоо ажиллаж байгаа 1969 орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих болоод байсан.
Уг тушаалыг боловсролын салбарын мөн чанар онцлог, багш, ажилтан ажиллагсдын нийгмийн асуудлыг үл харгалзан үзсэн шийдвэр гэж үзээд 156 дугаар тушаалын хэрэгжилтийн зогсоох арга хэмжээ авахыг хүсч БШУЯ 2012 оны 09 дүгээр сарын 27-ны 1а/5897 тоот албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн билээ. Уг хүсэлтийг сангийн сайд хүлээн авч 156-р тушаалыг хүчингүйд тооцсон байна.
Olloo.mn