Нобелийн шагналтандаа угаалгын машин авч өгнө
авч өгөхөөр ярилцаж байгаа аж.
Энэ санаачилгыг тус улсын Гэгээрэл, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Макико Танака гаргасан талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Танхимын 19 гишүүн шинэ угаалгын машин авч өгөхийн тулд хувиасаа тус бүр 5000- 10000 иень (60-120 ам.доллар) гаргах юм байна. Энэ саналыг хэн ч эсэргүүцээгүй гэнэ. Гэхдээ сайд нар ийм тусламж үзүүлэх нь хуульд нийцэх эсэхийг шалгаж байгаа аж.
Нобелийн хороо аравдугаар сарын 8-нд Японы эрдэмтэн Синъя Яманакаг шагналтнаар тодруулах үед тэрбээр гэртээ эвдэрсэн угаалгын машинаа засаад сууж байжээ. Энэхүү баярт мэдээний дараа Яманакад олон хүн баяр хүргэж, судалгаанд нь хандив өргөхөө мэдэгдсэн байна.