Хэдий болтол төсвийн мөнгөөр тоглуулж, толгойг нь илэх вэ

Даанч сайжирсан зүйл алга. Улс орныхоо онцлог, уур амьсгал зэргийг гадны хэн нэгнээс илүү бид л сайн мэдэж түүндээ тохирсон зам тавих ёстой байтал.

Гадаа хасах градустай байхад асфальтаар хучсан зам яаж тэсэх вээ гэх мэтийн зүйл яриад өөрсдийгөө өмөөрч суух юм. Зүүн дөрвөн замаас Офицер хүртэлх зам, за болъё, Жуков хүртэлх замыг шинэчлэж засварлах ажил хийгдээд удаагүй байгаа. Гэвч Монголчууд замын ажлыг үнэхээр гурилддаг гэдгээ батлаад өглөө. Урьд нь энэ хэсгийн зам бүрэн засварт орж байгаагүй. Ганц нэг нөхөөс хийгээд л явдаг байсан. Тиймээс хэсэгчлэн хаагаад замыг засаад эхлэхээр зүүн зүгийн нутгийнхан битүүхэн баяртай байсан нь мэдээж. Гэвч өмнөхөөсөө ч дор болсныг хэлэх боллоо. Шинээр тавьсан зам хуучин хагарч цоохортсон замаас доор байна гэдэг нь юу гэсэн үг вэ.

Дэржигнүүр гээд бараг нэрлэх нь холгүй байна. Ямар хөдөө орон нутагт яваа биш дээ. Бараг орон нутгийн замч ийм байхгүй дээ. Соц нийгмийн үед дөрвөлжин хавтан зүүгээд зам тавьдаг байсан. Тэр зам дээр хэсэг яваад л нэг дэр хийдэг байсан бол. Зүүн дөрвөн замаас кино үйлдвэрийн автобусны буудал хүртэл нэг хэсэгтээ л дэр дэр … хийнэ. Энд яаж ажиллаад байна вэ. Хэнийг хуураад, эгдүүцэл төрүүлээд орхичхов. Улсын хөрөнгөөр тоглож алийн болгон зам засаж байгаа нэр зүүх вэ. Эдгээр нөхдөд төр төмөр нүүрээ харуулах ёстой. Ямар ч байсан торгоод өнгөрч болохгүй. Бусад зам засварын компаниудад ч мөн адил төсвийн мөнгө та нарын тоглоом биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

АМИ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button