2013 оны төсвийн асуудлаар Эрүүл мэндийн салбарынхан тэмцэл хийхээр боллоо

тогтоол батлагдаад 2013 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр шийдвэр гарсан боловч 2013 оны нэгдсэн төсвийн урьдчилсан хэлэлцүүлгээр МУ-ын төсвийн зарлага хэт их байгаатай холбогдуулан 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай яригдаж эхэлсэн тул Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос МУ-ын Засгийн газар, Сангийн яамдууд Шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Түүнчлэн энэхүү асуудлаар УИХ-ын дарга, Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороодод дахин хандахаар болжээ.

Засгийн газрын 150 дугаар тогтоол нь эрүүл мэндийн салбарын хортой, хүнд нөхцөлд ажилладаг эмч, ажилтнуудад хэвийн бус нөхцлийн нэмэгдэл олгох, бусад салбаруудад олгодог үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгох тухай тогтоол юм.

Энэ тогтоол хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэнд, амь насыг авран хамгаалахаар өдөр шөнөгүй ажиллан байдаг химийн хорт бодис дунд ажиллаж байдаг хүмүүсийн хөдөлмөрийг төр засгаас зохих ёсоор үнэлж байгаад тэд маш баяртайгаар хэрэгжихийг нь хүлээж байгаа юм. Эмч нар хэлэхдээ энэ тогтоол хэдийгээр өмнөх засгийн газрын үед гарсан тогтоол хэдий ч сүүлийн 20 жилийн хугацаанд хийгдэж чадаагүй шинэчлэл төдийгүй, сүүлийн 4 жил эмч нар тэмцэж байж гаргуулсан тогтоолыг ямар нэгэн улс төрийн өнцгөөс биш салбарын ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдсэн тогтоол гэдэг өнцгөөс харахыг хүслээ.

Улс орны тэргүүлэх салбарын нэг болох Эрүүл мэндийн салбарынхны талаар авч хэрэгжүүлэх гэж байсан томоохон асуудлыг хэрэгжүүлж ч эхлээгүй байхад нь хүчингүй болгох гэж байгаа явдлыг эсэргүүцэн тэмцлийн шат дараалсан арга хэмжээ авч ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button