А.Түмэн-Өлзий төрсөн нутагтаа тоглолт хийхээр хүлгийн жолоо залжээ

уртын дуучин А.Түмэн-Өлзий төрж өссөн нутаг болох Завхан аймагтаа Сэтгэлийн толь уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр өчигдөр хүлгийн жолоо залжээ.

Нийтийн болон уртын дууны төрөлд уран бүтээлээ туурвидаг түүнийг Сэтэрт тал, Тийм яруухан, Баясгалантай сайхан, Даяарын амгалан Ижий зун зэрэг дуугаар нь сонсогчид нь мэддэг юм билээ. Түүнийг урлагийн хүрээнийхэн Өөрийн гэсэн өнгө аястай, мундаг хөдөлмөрч, чадварлаг дуучин гэж үнэлдэг ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button